Галын аюулгүй байдал хангаагүй байгууллагуудыг торгов

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2015-12-18 11:35:24

НОБГ-аас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах иргэн аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж болон пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтыг 31 объектод хийж 144 зөрчил илрүүлэн, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлөө арилгах талаар заавар, албан шаардлагыг 10 байгууллагад хүргүүлээд байна. Харин галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох норм, журмыг мөрдөөгүй, биелүүлээгүй байгууллагад 1 сая 226 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан үзлэг шалгалт үргэлжилж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ