Цогцос нууж яваад баригджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-17 17:39:00

Шөнийн эргүүл хийж явсан цагдаа нар өчигдөр 02:00 цагийн үед хүн амины ноцтой хэрэг илрүүлсэн байна. 

Чингэлтэй дүүрэгт цагдаагийн дэслэгч Г.Батсайхан, ахлах ахлагч Н.Доржгочоо нар үүрэг гүйцэтгэж байхдаа сэжигтэй машиныг зогсоон шалгажээ. Тэгтэл  хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, машиныхаа тээшинд хийж явсан хнь үзлэгээр илэрчээ. Хэргийг илрүүлсэн цагдаагийн ажилтнууд тухайн үед ойр орчмын  хамгаалалтыг сайн хийсэн болохоор сэжигтэн этгээдэд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж өгөлгүй баривчилсан байна. Одоо энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хүний амь хөнөөсөн ноцтой хэргийг Чингэлтэй дүүргийн оршин суугч 30 настай Э гэх залуу үйлдсэн бөгөөд тэрбээр хамтран амьдрагч 29 настай А-г хоёр удаа хутгалж амийг нь хохироож, цогцсыг нь ийнхүү хээр аваачиж хаях зорилготой авч явсан нь Цагдаагийн хараанаас мултарсангүй. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ