Хятадууд сансрын дуран хөөргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-12-17 13:38:16

БЭЭЖИН. /Xinhua/. Хар матери байдгийг маргаангүй нотолдог баримтыг судлах зорилгоор Хятад улс сансрын дуран хөөргөжээ.

Уг дуранг пүрэв гарагийн өглөө Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас "Long March 2-D" зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна.

Сансрын дуранг нарны синхрон тойрог замд 500 орчим метрийн өндөрт оруулж, өндөр эрчим хүчтэй хэсгүүдийн чиглэл болон цахилгаан цэнэгүүдийг ажиглах аж.

Уг аппаратын дэлхий рүү илгээх мэдээллүүдийг 100 гаруй эрдэмтэн судлах бөгөөд эхний дүгнэлтийг 2016 оны хоёрдугаар хагаст хийх төлөвтэй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ