Грект ажилгүйдлийн улмаас амиа хорлох нь нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-10 12:33:08

САЛОНИКИ. /Prensa Latina/. Ажилгүйдэл болон зээлээ төлөх боломжгүй байдал нь 2013-2014 онд Грект амиа хорлолтын гол шалтгаан байсныг “Escala” судалгааны төвийн гаргасан судалгааны тайлан харууллаа.

2013-2014 онд амиа хорлох гэсэн 261 оролдлогыг таслан зогсоожээ.

Грекийн Статистикийн ерөнхий газрын мэдэгдсэнээр, Грект 2012-2013 онд 477 хүн амиа хорлож байсан бол 2013-2014 онд 508 хүн амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, 2013-2014 онд амиа хорлогчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс долоон хувиар нэмэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, дэлхийн хэмжээнд жилд 800 мянга гаруй хүн амиа хорлодог ажээ. Энэ нь 100 мянган хүн тутмын 16 нь амиа хорлодог гэсэн үг юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд