“Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан” анх удаа болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын хүүхдийн ордны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Өсвөрийн хийлчдийн нээлттэй олон улсын уралдаан”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа.
Уралдаанд оролцогч хүүхэд багачууд дэлхийн сонгодог аялгуунуудыг тайзнаа эгшиглүүлсэн юм. Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан тус уралдааныг бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулж, нийт 60 гаруй хүүхэд багачууд оролцсон байна. Мөн гадны улс орнуудаас урилгаар ирсэн мэргэжлийн шүүгчид өвсөрийн хийлчдийн тоглолтыг шүүжээ. Нээлттэй уралдааны Гран при шагналыг 11 настай М.Анужин хүртсэн байна. Цаашид энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болов.