Баянхонгорын Баянговьд хүчтэй газар хөдлөлт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 12:09:18

Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т өчигдөр 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн төв болон Баянговь, Баянлиг, Богд сумдад мэдрэгдсэн байна.

Аймгийн төвийн хувьд нийтийн орон сууцны дээд давхарын айлуудад 1 минут орчим хугацаанд гэрлийн бүрхүүл чичигнэх, сул зүйлс хөдлөх зэргээр мэдрэгдсэн байна. Харин хөдөөх сумдад илүүтэй мэдрэгдсэн бөгөөд аман эх сурвалжийн мэдээгээр “Шинэ сум” төсөл хэрэгжсэн Баянлиг сумд байшин цуурсан мэдээлэл байна. Мөн шугам сүлжээнд асуудал гарсан байж болзошгүй тул Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсээс ажлын хэсэг гарч тус сумд ажиллахаар саяхан хөдөлжээ.

Газар хөдлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ