“Арвис” баг хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-10 17:07:55

МХБХ-ноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн футзалын УАШТ Футзалын ордонд болж байгаа бөгөөд хагас шигшээд тоглох эрхийн төлөөх хоёр дахь тоглолт өнөөдөр "Арвис" болон "Монголын тэмүүлэл" багийн хооронд болж 7:5 гэсэн оноогоор “Арвис” баг хожлоо.

Тоглолтын эхэнд "Монголын тэмүүлэл" 3 гоол оруулж өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. Тус багаас Т.Ууганбаяр, Г.Цолмонбаатар, Д.Тэмүүлэн нар гоол хийсэн юм. Харин хоёрдугаар хагас эхлээд байдал орвонгоороо эргэж "Арвис" багийнхан дараалан 6 гоолыг оруулсанаар өрсөлдөгч багтаа хариу цохилтыг үзүүлсэн. Эхлээд Б.Гарамбазар багийнхаа анхны гоолыг оруулсан бол А.Тэмүүлэн, Э.Мөнгөнбагана, Ц. Билгүүн, багийн ахлагч Э.Баасандорж нар тус бүр 2 гоолыг орууллаа.

Ийнхүү олон гоолтой тус тоглолтонд "Арвис" клуб 7:5 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж хагас шигшээд "Nomads" багтай өрсөлдөхөөр болов. Энэ сарын 3-12-ныг хүртэл үргэлжилэх энэ удаагийн УАШТ-д 32 баг оролцож байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ