Монгол, АНУ, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. 2015 онд эхлүүлсэн энэхүү гурван талт уулзалт нь Монгол Улс болон түүний “гуравдагч хөршүүд” болох АНУ, Японы хооронд бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцчлалын асуудлаар санал солилцох суурь механизм болж байгаагийн хувьд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв.
2429 өдөр