Д.Сумъяабазар:Төрийн өмчит компаниуд олон улсын жишгээр ажиллах цаг болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх зохицуулалтыг тусгажээ. Мөн тус ордын хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгасан байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлд тусгай зориулалтын авто зам барих болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх зэргийг тусгажээ. Тогтоол баталснаар Тавантолгойн орд газрыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд борлуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Б.Дэлгэрсайхан гишүүн уг тогтоолын төслийг хаврын чуулган хаахаас өмнө батлах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Өөрөөр хэлбэл, УИХ-аар тогтоолын төслийг баталж, олон улсын зах зээлд тус компанийн тодорхой хувийг хувьчлах дохио өгснөөр гадаадын аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойг дагалдах дэд бүтцийн болон бусад төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг төрүүлэх болно гэлээ.
Харин Т.Аюурсайхан гишүүн Тавантолгойг төслийг дагалдах дэд бүцтийн болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, санхүүжүүлэх бүх эрх Засгийн газарт байгаа тул заавал тогтоолд нэмж тусгах шаардлагагүй гэлээ. Харин энэ тогтоолыг зөвхөн 30 хувийг хувьчлах асуудал руу чиглүүлж, нарийвчлан боловсруулах нь зөв гэсэн санал хэлсэн юм.
Мөн үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Уул уурхайн салбар ойрын 20-30 жилд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байна. ОХУ-ын төрийн өмчийн 55 компани олон улсын хөрөнгийн бирж дээр, БНХАУ-ын 23 компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн компаниуд Үндэсний баялгийн санг бий болгож, ард түмэнд хувь хүртээж, ажлын байрыг нэмэгдүүлж байна. Бид үүнийг хийхийн төлөө ажиллаж байгаа. Төрийн өмчит компаниудыг олон улсын стандарт, жишгийн дагуу ажиллуулах цаг болсон” гэлээ.
Мөн Б.Баттөмөр гишүүн Засгийн газраас IPO гаргах бэлтгэл ажлаа бүрэн базааж, 2018 оны төгсгөлд УИХ-д танилцуулах хэрэгтэй гэлээ. Бэлтгэл ажлаа бүрэн базааснаар IPO гаргахтай холбоотой бүх тооцоо, судалгаа тодорхой болж, УИХ-аар тодорхий шийдвэр гаргахад дөхөм болно хэмээсэн юм.
Ийнхүү байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ