Засгийн газар хурдан морины бүсийн уралдааны хуваарийг батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 27-нд 08.00 цагт эхэлж, 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг тогтоох тухай, М.Оюунчимэг гишүүний боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт багтжээ. Мөн өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын талаар авах зарим арга хэмжээний тухай, Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай болон Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэх аж.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээ, ЗГХЭГ-ын дарга болон Гадаад харилцааны сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд