“Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XV хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргаллаа.
2463 өдөр