Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКУ-ын нийслэл Нур-Султан хотноо болсон Монгол, Казахстаны бизнес форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө, үнэт металл, цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээнд гарын үсэг зурлаа.
2087 өдөр