Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханомтой уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-23 22:11:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Давосын Эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Терос Адханомтой уулзлаа.


Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ. Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирлаас коронавирусний асуудалд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэж, агаарын бохирдол, түүнээс улбаатай иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнүй ярилцлаа.

Холбоотой мэдээ