“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа. 2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм.
2384 өдөр