Долоон компанийн хувьцааны ханш өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-20 19:37:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 155 сая төгрөгийн үнийн дүн бүхий 625 мянган ширхэг хувьцааг арилжив.

Энэ өдрийн арилжаагаар долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол мөн долоон компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Шарын гол” болон "Баянгол зочид буудал ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст-Увс” болон "Хишиг уул ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.05 хувиар буурч 20790.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.475.960.829.257 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ