МУУГЗ Д.Дамдинсүрэнгийн бүтээлүүдээс дэлгэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж байдлын уран зургуудаараа Их хүрээний түүхийг дүрслэн үлдээсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Түүний зурсан “Арван засгийн бөх”, “Уран Занабазар”, “Хүрээ Майдар”, “Хүрээ цам” зэрэг бүтээл нь дээрх музейн үнэт үзмэр болж хадгалагддаг юм.
2074 өдөр