Жүдочид Канад улсад англи хэл сурах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-20 17:44:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын холбоодоос хамгийн идэвхитэй, өргөн цар хүрээнд ажилладаг Монголын жүдо бөхийн холбоо, Канадын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.


Энэхүү санамж бичигт МЖБХ-ны Дэд ерөнхийлөгч Д.Гантөмөр, Канадын жүдогийн холбооны Ерөнхийлөгч Майкл Тамура нар пүрэв гарагт Монреал хотноо гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд хоёр улсын Үндэсний шигшээ багийн тамирчдад хамтарсан бэлтгэл хийх боломж олгох, жүдогийн боловсролын хөтөлбөр солилцох, тамирчдын хэлний боловсролыг дэмжих юм байна. Мөн  Торонто хотноо жүдогийн дэвжээ байгуулах талаар хамтран ажиллахаар болжээ.



Холбоотой мэдээ