Спортын фото сэтгүүлч Ч.Ганбатын бүтээл шилдэг 30-д багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /ОУССХ/-ноос AIPS Sport Media Awards уралдааныг хоёр дахь жилдээ зарласан бөгөөд энэ жил 125 орны 1746 бүтээлийг хүлээн авсан байна.
Энэ бүтээлүүдээс фото
зургийн “Спортын үйл явдал” ангилалд шилдэг 30-д багтсан бүтээлийг ОУССХ /AIPS/-ноос зарлахад тэдний дунд Монголын спортын фото сэтгүүлч Ч.Ганбатын “Before a catch!” бүтээл шалгарч
үлдээд байгаа аж.
Ташрамд дурдахад, тус ангиллын
шилдэг 9 зургийг 2020 оны нэгдүгээр сарын 15-нд тодруулж, улмаар шилдгүүдийг
хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болох AIPS-ын конгрессын үеэр зарлах юм байна.