Хоёр тэрбум төгрөгөөр Хүүхдийн ордон барина
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
“Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ээр хийж гүйцэтгэх хамгийн том ажил нь Хүүхдийн ордон юм. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийн тулд кино театртай, урлаг заалтай, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан секцүүд хичээллэх боломжтой томоохон ордонг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих юм.
2327 өдөр