Гэмт хэрэг өмнөх оныхоос 33 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 оны 11 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт 637 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 33 хувиар өссөн дүнтэй байна.
Гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 216 бүртгэгдсэн нь өмнөх оноос 72 хувийн өсөлттэй байгаа юм. Мөн хулгайлах гэмт хэрэг 152 удаа бүртгэгдэж, түүний дотор малын хулгайн хэрэг 35 гарсан байна. Авто тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг 53, хүний амьд явахын эсрэг 19, залилан 28, хүчиндэх 15 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд дээрх хэргүүдийн цаана 455 эзэн холбогдогч байгаа юм.
Гэмт хэргийн улмаас 622 иргэн хохирч, 39 хүн нас барж, 230 хүн гэмтсэн ба 324,5 сая төгрөгийн хохирол учирсан байна. Захиргааны зөрчил 21711 удаа бүртгэгдэж, 19666 хүнийг 901,1 сая төгрөгөөр торгожээ.