АРХАНГАЙ
Ж.Мөнхбат: Архангай аймгаас оролцсон граунд гольфийн баг тамирчид Азийн аварга боллоо
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Граунд гольфийн холбооны тэргүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа. -Саяхан болсон Граунд гольфийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай аймгийн баг тамирчид Азийн аварга болоод иржээ. Баяр хүргэе? - Баярлалаа. Граунд буюу талбайн гольфийн Ази тивийн анхдугаар аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Нийслэлийн Засаг даргын ивээл дор 2018 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Чингисийн хүрээ амралтын байгалийн гольфийн талбайд боллоо. Азийн аварга шалгаруулах талбайн гольфийн анхдугаар тэмцээнд Орос, Япон, Солонгос, Хятад, Монгол, Энэтхэг, Турк, Чех, Польш, Индонез, Лаос, Унгар улс, Нийслэлийн 9 дүүрэг, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Төв, Баянхонгор, Орхон, Дархан-Уул зэрэг 10 аймгийн нийт 448 тамирчин ур чадвар, оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо.
2131 өдөр