Рубикийн шоог эвлүүлэх хурдны дээд амжилтыг Оросын робот тогтоожээ
МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 4 /РИА Новости/. Рубикийн шоог богино хугацаанд эвлүүлэх дэлхийн дээд амжилтыг Орос улсад зохион бүтээсэн робот тогтоожээ. Уг робот 0,203 секундэд шоог эвлүүлснээр Японы Mitsubishi Electric Corporation компанийн роботын тогтоосон өмнөх амжилтыг /0,305 сек/ эвдсэн гэдгийг “Яндекс” компанийн зохион бүтээгч Александр Кротов хэллээ.
225 өдөр