Шинэ үүлдрийн торгоны хүр хорхойг гарган авчээ
ШАНХАЙ. /Xinhua/. Хятадын биотехнологчид бүтэц, бат бөх байдал болон бусад физик шинж чанараараа аалзныхтай төстэй уургийн мяндас нэхдэг трансген үүлдрийн торгоны хүр хорхойг гарган авчээ. Ийм утаснуудыг нейлон болон бусад полимерээр хийсэн мэс заслын утас, загасны уурганы утсыг орлож чадах "ногоон" орлуулагч болгон хэрэглэх боломжтой гэж “Matter” сэтгүүлд гарсан судалгааны талаарх эрдэм шинжилгээний өгүүлэлд онцолсон байна.
390 өдөр