“Google”-ийн хэрэглэгчдийн насыг тодорхойлоход хиймэл оюуныг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-13 11:56:03

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 13 /CNBC/. Тухайн хэрэглэгчид бүтээгдэхүүнийг нь ашиглах насанд хүрсэн эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлнэ гэдгээ “Google компани лхагва гарагт мэдэгджээ. 


Тус компани хүүхэд, өсвөр насныхан, эцэг эхчүүдэд зориулсан шинэ дижитал хамгаалалтыг бий болгохын тулд хэрэглэгчдийн насыг тодорхойлох шинэ аргыг хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү автоматжуулалтыг YouTube зэрэг Google-ийн бүтээгдэхүүнүүдэд ашиглана гэдгийг компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Google бол олон тэрбум хэрэглэгчтэй компани бөгөөд зарим үйлчилгээнд 18-аас доош насны хэрэглэгчдэд хязгаарлалт тавьдаг юм. Энэ жилээс бид машин сургалтад суурилсан нас тодорхойлох загварыг туршиж эхэлнэ. Энэ нь хэрэглэгчийг 18-аас дээш эсвэл доош насных эсэхийг тодорхойлоход тусална” гэж Google-ийн мэргэжилтэн Женн Фицпатрик ярилаа.


Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн илүү оновчтой зохицуулалтыг бий болгохын тулд цахим платформуудад шахалт үзүүлж буй үед энэхүү алхмыг хийх гэж байна. Тус компани хиймэл оюунд суурилсан насны тооцооллоо цаашид олон улс оронд нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.


Meta компани өнгөрсөн есдүгээр сард хэрэглэгч насаа худлаа хэлж буй эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун бүхий функцуудыг танилцуулсан юм. “Google болон технологийн салбарын бусад компани янз бүрийн ажил үйлчилгээндээ хиймэл оюуныг улам өргөнөөр ашиглах болжээ.

 


Холбоотой мэдээ