Ашиглалтад ороод сар болж байгаа байр булан тохойноосоо хөгзөрч эхэлжээ
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Увс аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, жил ирэх тусам барилга байгууламж олноор баригдсаар байна. Гэвч зарим шинэ барилга чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн 11 дүгээр сард ашиглалтад хүлээж авсан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэ байрны хана, булан тохой, цонхны хүрээгээр чийг цохиж хөгзөрч эхэлжээ.
1918 өдөр