Дэглэмээ сулруулахгүй байх шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргалаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг
бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор аймгийн
Онцгой комисс хуралдаж, зохих шийдвэрүүдийг урьдчилсан байдлаар гаргалаа. Өвчний
голомтот Улаанбаатар хотоос тус аймгийн 2000 гаруй иргэн ирж байгаа учир
аймгийн хэмжээнд өмнө нь бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөж байсан
дэглэмийг сулруулахгүй байхаар шийдвэрлэв.
1820 өдөр