Хоёр автобусаар 80 иргэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-01 21:29:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирэх 4800 гаруй иргэний судалгааг аймгийн Онцгой комисс бүртгэн авсан. Тэгвэл өнөө орой хоёр автобусаар 80 иргэн ирээд байна.

Арвайхээр сумын 55, Уянга сумын 9, Гучин-Ус сумын 4, Өлзийт сумын 3, Хайрхандулаан сумын 3, Баруунбаян-Улаан сумын 2, Тарагт сумын 2, Зүүнбаян-Улаан сумын  2 иргэн тус тээврийн хэрэгслээр иржээ.

Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ирсэн иргэдийг бүртгэх, халууныг нь хэмжих, баталгааны хуудас өгөх, зөвлөгөө мэдээллээр хангах, бусад дэглэмийг мөрдүүлж ажиллаж байна. Иргэдийг шууд гэрт нь хүргэхийн тулд сум бүрээс тээврийн хэрэгслийг ирүүлсэн бөгөөд Авто тээврийн газраас хүмүүсээ аваад буцаж байгаа юм.

Улсын Онцгой комиссоос нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12 дугаар  сарын 1-нээс 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудаас  бүрдсэн Ажлын хэсэг гарч, бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна.

Холбоотой мэдээ