Аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан хойшлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-02 13:45:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан өнөөдөр хуралдах ёстой байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 25-ны өдөр 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-аас Ерөнхийлөгчийг хоригийг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл ийнхүү орон нутгийн төсөв батлах асуудлыг түр хойшлуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ