Онцгой комиссоос гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-12-01 20:01:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас орон даяар тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт тодорхой хугацаагаар хэвээр үлдээж бусад газарт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж дараах үйл ажиллагааг иргэд, аж ах ахуй нэгжүүд хэрэгжүүлэх боломжтой.

1.Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа үйлчилгээ,

2. Орон нутаг  дахь арилжааны банкны салбар, үүрэн телефоны үйл ажиллагаа,

3.Бүх төрлийн авто бензин, дизел түлш, шатдаг хий, тос тосолгоот материал,

4. Бүх төрлийн хүнсний үйл ажиллагаа, түгээлт

5. Гэр ахуйн бараа, тавилга захиалгын үйлдвэрлэл, худалдаа

6. Цахилгаан хэрэгсэл, барилга сантехникийн худалдаа үйлчилгээ,

7.Түлээ нүүрс өвс тэжээлийн худалдаа, түгээлт хүргэлтийн үйлчилгээ

8. Хувцас угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ

9. Хувцас үйлдвэрлэл, оёдол, гутал засварын үйлчилгээ,

10. Авто болон,дугуй засвар, машины сэлбэг худалдаа үйлчилгээ

 хүнсний барааны түгээлтийн үйлчилгээ, түлээ нүүрс,

Хориглосон үйл ажиллагаанд бүх шатны боловсролын байгууллага, МСҮТ, өдөр өндөржүүлэх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагаа, соёл урлаг, кино театр, спортын тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, нийтийн үзвэр үйлчилгээ, баар караоке, цахим болон бүх төрлийн тоглоомын үйл ажиллагаа багтана.

Мөн зарим төрлийн үйл ажиллагаа буюу зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, фитнес, саун, халуун ус,нийтийн бүжиг, соёл урлаг, бариа засал, үсчин гоо сайхан, авто угаалга, гар утас засвар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахыг хоригложээ.


Холбоотой мэдээ