Бүгд найрамдах Буриад улс тунхагласны 95 жилийн ой тохиож байна
УЛААН-ҮД. /ТАСС/. Өнөөдөр Бүгд найрамдах Буриад улс тунхагласны 95 жилийн ой тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Буриадад энэ долоо хоногийг дуустал олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах аж. Тухайлбал, угсаатны соёлын их наадам, “Бүгд найрамдах улс дуулж байна” караоке тоглолт болж, түүхэн сэдэвт үзэсгэлэнгүүд тавигдахаас гадна хүүхэд багачуудад зориулсан янз бүрийн хөгжөөнт арга хэмжээнүүд болох юм.
2129 өдөр