Австралийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-24 13:42:42

МОСКВА./РИА Новости/.Хүчний байгууллагынхны ажиллагааны үеэр химийн зэвсэг ашигласан хэмээн Индонезийн Засгийн газрыг буруутгасантай нь холбогдуулан Австралийн “Saturday Paper” сонины эсрэг арга хэмжээ авна хэмээн Индонезийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.


“Istaka Karya” төрийн өмчит барилгын компанийн ажилтнууд руу зэвсэгт бүлэглэл халдсаны улмаас 22 хүн нас барсан тухай өмнө нь мэдээлсэн юм.


“Өнгөрсөн бямба гарагт нийтлэгдсэн “Папуад химийн зэвсэг ашиглажээ” гэдэг гарчигтай сурвалжлага нь бодит үндэслэлгүй бөгөөд бусдыг төөрөгдүүлж байна” хэмээн Индонезийн Гадаад хэргийн яам тус сонины Индонезийн засгийн газрыг буруутгаж байгааг эрс няцаажээ.


“Индонез нь Химийн зэвсгийг хориглох байгууллагын гишүүн бөгөөд  манай улсад Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид багтдаг химийн бодисуудаас аль нь ч байдаггүй” хэмээн Индонезийн Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ