Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт амжилттай ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт амжилттай ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа.
1549 өдөр