Баяр наадмын комиссынхон бэлтгэл ажлуудтай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажлыг үзлээ.
2151 өдөр