Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг
Дархан-Уул аймгийн “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид
буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.