Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москва хотод ажиллав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
2872 өдөр