Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр тус салбарынхан Төрийн ордны Их танхимд ойн баярын хурлаа хийв.Хуралд ЕТГ-ын дарга З.Энхболд оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигын дагуу Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж буйг зарлалаа.
2492 өдөр