Ерөнхий сайд дэд бүтэц, бүтээн байгуулалтын бүс нутагт ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах барилга угсралт, Бүс нутгийн тээвэр Логистикийн төв, Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах ажилтай танилцав. БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгыг гэрээний дагуу энэ оны зургаадугаар сараас эхлүүлээд байгаа билээ.
2022 өдөр