НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы II хорооны Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы II хорооны үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 8-нд эхлэв. Эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг тус хороо нь тогтвортой хөгжил, макро эдийн засгийн бодлого, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын бага хурлуудын үр дүнгийн хэрэгжилт, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, ядуурлыг бууруулах, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг 15 багц асуудлын хүрээнд холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэж, батлах юм.
2029 өдөр