Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, тууз хайчлах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар (сайд) Нэвэн Мимица нар үг хэлэв.
2457 өдөр