Хөгжимт драмын театрынхны өмнө тулгамдсан зарим асуудлыг шийдлээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөл Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажилтан, албан хаагчийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Хөгжимт драмын театрынхны саналыг сонсоод, хөгжим хэрэгслийг шинэчлэхэд 19.8 сая төгрөг, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах, СУИС-д суралцаж буй уран бүтээлчдийг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах, гэр хороололд амьдарч буй уран бүтээлчдийг хаус хороололд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах, уран бүтээлчдийн хөдөө сумд, бусад аймагт ажиллахад шаардлагатай автобусыг тус тус шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.
2603 өдөр