Мөрөн сумын удирдлагууд иргэдээ сонсоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Иргэдээ сонсъё-2017 аян”-ы хүрээнд "Ёс зүйт төрийн үйлчилгээг иргэн таньд" өдөрлөгийг ирэх даваа гаригаас эхлэн зохион байгуулна.
Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод хурдан шуурхай хүргэх, сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч танилцах, холбогдох газарт уламжлан шийдвэрлэх, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулах ажээ.
Энэ үеэр иргэдэд шинээр гарсан хууль, төрийн бодлого шийдвэр, журмын талаар мэдээлэл сурталчилгаа хийх, иргэдийг гарын авлага материалаар хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, төрийн байгууллагуудын мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн зээлд хамрагдсан иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, иргэдийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ба иргэдээс төрийн байгууллагын талаарах сэтгэл ханамжийн судалгаа авах ажээ.

Б.Гантуяа