"Шарилжгүй Мөрөн" аяны хүрээнд 80 орчим иргэнийг түр ажлын байраар хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төв хотоо цэвэр цэмцгэр байлгаж иргэдийг хогоо ангилан ялгаж хаяж хэвших, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай болон айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбайд ургасан шарилжийг хадаж авч хатаан малын тэжээл болгон бэлтгэж нөөцөнд авах зорилгоор Мөрөн сумын 14 багийн хэмжээнд “Шарилжгүй Мөрөн” аяныг амжилттай хэрэгжүүлж 80 орчим иргэнийг түр ажлын байраар хангав.
Аяны хүрээнд баг тус бүрээс 5 иргэнийг түр ажлын байраар ханган нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилжийг хадаж аван хатаалгаж байна. Нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг баг тус бүрээс 5 хүн нийт 70 хүн, ачилт тээвэрлэх үйл явцад 1 жолооч, 2 ачигч, хатаах, малын тэжээл болгон хадгалахад 5 хүн нийтдээ 78 хүн ажиллаж нийт 2,5 тн-ын даацтай авто машинаар 36 удаагийн рейс хийж хадаж авсан шарилжийг ачиж, хатааж хадгалж байгаа ажээ.

Б.Гантуяа