Малын сэг зэмийг яаралтай устгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас хорогдсон малын сэг зэмийг ирэх сарын 5-ны дотор стандартын дагуу яаралтай устгах үүргийг бүх сумын Засаг дарга нарт өглөө. Малын сэг зэм нь урин дулааны цагт халдварт өвчний эх үүсвэр болдог учраас мал ихээр хорогдсон сумдын Засаг дарга нар шуурхай арга хэмжээ авч ажиллан гарсан зардлыг баримтыг бүрдүүлэн аймгийн Онцгой комисст ирүүлэх аж.
Тус аймгийн хэмжээнд 112 мянган толгой мал хорогдсоны дотор Цэцэрлэг сумын хамгийн их буюу 32000, Галт, Бүрэнтогтох сум тус бүр 20 мянган толгой мал хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар эрс дулаарсан учраас малын сэг, зэм устгах ажлыг эрчимжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа ч Цэцэрлэг сум нь шатахууны зардалгүй учраас устгал зогссон байна.
Б.Гантуяа