УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар уран бүтээлийн тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын жүжигчин, "Драмын дөрөв"-ийн нэг СТА Г.Амгаланбаатар "Хязгааргүйн орон зай" уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 21-нд Соёлын төв өргөөнд толилуулна.
Энэхүү тоглолтод "Надаар тоглосон хайр" тэргүүтэй дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг жүжгүүдийн хэсгээс тоглох юм. Мөн түүний тоглосон кино, жүжиг, клипийг үзэгчдэд хүргэх аж.
Тоглолтод тус театрын уран бүтээлчид, Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид, төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, “Драм-4”, “Ньюанс”, “Мотив”, “Увертюра” хамтлаг, дуучин Ц.Сарнай, Б.Замбалгарав, А.Хишигдалай, С.Зоригт, Б.Халиун, Мөск, Мөрөөдлийн театр оролцоно.
Тэрбээр анх "Бооцоо" жүжгийн Самбуугийн дүрд тоглосноос хойш тасралтгүй 17 жил тус театрт ажиллаж, тайзны 50 гаруй, дэлгэцийн 20 гаруй гол болон туслах дүрд тоглож үзэгчдийн хүртээл болгожээ.

Ж.Болор