Зөвлөлдөх санал асуулгад 70 өрх сонгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-19 09:04:25
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгын судалгаанд 1570 өрх хамрагдахаас Хөвсгөл аймгийн 70 өрх соногджээ. Санал асуулгын 1-р шат энэ сарын 12-ноос нэгэн зэрэг эхлэж долоо хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ.
 
УИХ-аас 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдөр баталсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” Монгол Улсын хуулийн 6.1.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулна” гэсний дагуу Үндэсний Статистикийн хороо мэргэжил, арга зүйгээр ханган анхны зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Судалгаанд статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт 860 гаруй мянган өрхөөс 1570 өрхийг сонгож тэдгээрт амьдран суугаа 18, түүнээс дээш насны 2 сая гаруй иргэдээс 1570 иргэнийг сонгож санал асуулга зохин байгуулж байна. Б.Гантуяа 

関連ニュース