ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-05 07:15:46

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


Архивчдын өдөр болон Олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна

08:30 цагт: “Аялал жуулчлалын судалгаа-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан үндэсний музейд болно. 

09:00 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын уулзалт "Блю скай" зочид буудалд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлгийг  Төрийн ордонд зохион байгуулна.

10:00 цагт:  “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей арт галерей”-д толилуулна. 

13:00 цагт: “Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй” кино сургалт "Глоб интернэшл" төвд болно. 

14:00 цагт: СГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, СГЗ, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан”  үзэсгэлэнгийн нээлт “Монгол арт галерей"-д болно. 

19:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүртээмжтэй орчны асуудлаарх "Equality for all" тохирлын нээлт, үйл ажиллагаа Шангри-Ла төвийн Их танхимд болно.

 

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.


-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.

-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.

-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.


Үзэсгэлэн:

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Хөвсгөл: ИТХ-ын ээлжит IX хуралдаан болно.

-Нутгийн зөвлөлөөс оны шилдгүүдийг тодруулдаг "Хөх сувд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

関連ニュース