Манай улсад 138 орны 40 мянга орчим иргэн оршин суух бүртгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 138 улсын 37097 иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Тодруулбал, АНУ-ын
1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020, БНХАУ-ын 22868, бусад улсын 5979
иргэн байгааг ГИХГ мэдээллээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт
хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо манай хүн амын гурван хувь, үүний дотор нэг
улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой ажээ. Одоогоор манай
оронд хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд
үүнээс БНХАУ-ын иргэд 0.64, ОХУ-ынх
0.08, БНЭУ-ынх 0.06, БНСУ-ынх 0.05, АНУ-ын иргэд 0.03 хувийг эзэлж байна.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдээс 585 нь албан, 19092 нь хөдөлмөр эрхлэх, 5304 нь суралцах, 5804 нь хөрөнгө оруулах зорилгоор, 1767 нь цагаач, 140 нь шашны, 3260 нь гэр бүлийн, 1145 нь бусад зорилгоор иржээ.
ГИХГ нь Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтын тоон мэдээллийг байгууллагын албан ёсны цахим сайт (immigration.gov.mn)-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд сар бүр тогтмол нийтэлдэг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус цахим сайтад хандаж мэдээлэл авах боломжтой юм.

Ulaanbaatar