Өвөрхангай аймаг Итали Улсын Мажоне хоттой хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж багтан оролцож байна.
"Өвөрхангай аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Мажоне хот хоорондын
эрмэлзлийн захидал”-д Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж,
Мажоне хотын Захирагч Массимо Лажетти нар гарын үсэг зуржээ.
Найрсаг
харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аялал жуулчлал болон соёлын салбар
дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлж, цаашид тогтмол харилцаа холбоотой
ажиллана.
Мөн хоёр талд албан уулзалтуудыг зохион байгуулж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллана. Энэ жил Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна.
Ulaanbaatar