ТӨВ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүний хүрээнд Зуунмод сумын ЗДТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Аз жаргалын өргөө” төвд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Энэхүү төхөөрөмж нь 20 сая төгрөгийн үнэ бүхий байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих, суухад чөлөөтэй байх, шинэ зүйлс суралцахад зориулсан байна.
Тус тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхдөө нийгмийн бүх бүлгийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлсэд тууштай ажиллахаа илэрхийлэв.
Төв аймгийн хэмжээнд нийт 3300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Үүнээс сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.

Ulaanbaatar