УВС: Малчин суманд соёлын төвийн барилгыг шинээр барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар
сарын 1 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Малчин суманд 250 хүний суудалтай Соёлын
төвийн барилга шинээр барьж байна.
Улсын төсвийн 3.7 тэрбум
төгрөгөөр барьж буй тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Сантех Увс”
ХХК, захиалагчиар Малчин сумын ЗДТГ ажиллаж байна.
Одоогоор ажлын явц 70 гаруй хувьтай
үргэлжилж байгаа бөгөөд хар цаасан дээвэр наах, гадна дотор дулааны шугамын
лотки цутгах, шугам холбох хэрэгсэл угсрах, дотор шавардлага хийх зэрэг ажил явагдаж
байна.
Тус барилгын ажлын явцад аймгийн
ГХБХБГ-аас өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хөдөлмөрийн
аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, барилгын талбайд материалын гарал үүслийн
бичиг, холбогдох бичиг баримтыг байлгах, ил, далд ажлын актыг тухай бүрт
хяналтын дор баталгаажуулах, бетонон хийцээс дээж авахдаа норм, дүрмийн дагуу
авч, барилгын талбайд байлгах зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.